2021-01-29

ДАРХАН СУМЫН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА
Дархан сумын Онцгой комиссын хуралдаан өнөөдөр буюу 01 дүгээр сарын 29-нд 08:30 цагаас боллоо.
Хуралдаанаар үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрүүдийг сумын Онцгой комиссын бие бүрэлдэхүүнд Дархан сумын Засаг даргын орлогч П.Ихбаяр танилцуулж, цаашид авах арга хэмжээний тухай үүрэг чиглэл өглөө.
Тухайлбал:
• Улаанбаатар хотоос эрүүл мэндийн шалтгаан болон буяны ажлаар Дархан хотод нэвтэрч буй иргэдийн PCR шинжилгээний хариу 24 цагийн хугацаанд хүчинтэй байх ба 140 дүгээр постонд дээр түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч дотогш нэвтрүүлэх /шинжилгээ өгснөөс хойш 24 цаг гэж тооцно/
• Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд тавих хяналт шалгалтаа чангаруулах
• Улаанбаатар хотоос ирсэн оюутнуудын утсанд “ЖИ ПИ ЭС” суулгах
• Сэлэнгэ аймгаас эрүүл мэндийн шалтгаанаар ирж буй иргэдийг дотогш нэвтрүүлэхгүй
• Дархан сумаас бусад гурван суманд ХҮНС ТҮГЭЭЛТ хийх, БАНК, ЭЭЛЖ солилцох ажилчид Дархан сумын Онцгой комисст хандаж зөвшөөрөл авснаар зорчих хөдөлгөөн хийгдэнэ.
• 2 дугаар сарын 04-ний өдрийг дуустал төрийн байгууллагууд иргэдэд үйлчлэхгүй байхыг үүрэг болгов.
Powered by Froala Editor