2021-01-26

#ЭМЯ СҮҮЛИЙН 24 ЦАГТ УЛААНБААТАРТ 13 ХҮНД КОРОНАВИРУСТ ХАЛДВАР ИЛЭРЧЭЭ
2021.01.26- нд ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн лабораториудад 12039 хүнд PCR шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирус илэрлээ. Бүгд Улаанбаатарт бүртгэгдсэн. Шинээр батлагдсан тохиолдлуудын 2 нь ХӨСҮТ-ийн эмч, ариутгагч бусад нь кластер голомтуудаас гарсан байна.
Сүүлийн 24 цагт аймгуудад халдвар илрээгүй.
Монгол Улсад коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 1656 боллоо. 1211 хүн эдгэрсэн.
Powered by Froala Editor