2020-09-11

Өнөөдөр /2020.09.10/ Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар болон тус яамны газар, хэлтсийн дарга нарын ажлын хэсэг Дархан-Уул аймгийн Дархан суманд ажиллалаа. Дарханы Арьс ширний цогцолборын бүтээн байгуулалтын ажил, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах МОН-3244/3245” төслийн ажил, Үйлдвэр технологийн паркийн 3 дугаар бүс, гэр хорооллын 2500 айл өрхийг төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбох ажил, “Дархан-Ус суваг” ХК-ийн эзэмшлийн цэвэр усны шугамын ашиглалтын байдал, Дархан сумын 25 болон 31 дүгээр хорооллын шинэ суурьшлын бүсийн бүтээн байгуулалтын ажлуудтай тус тус танилцлаа. Мөн дээрх бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэж буй байгууллагуудын төлөөлөл бүтээн байгуулалтын ажлын явц болон цаашид нэн тулгамдаад буй асуудлуудын талаар танилцуулга хийж мэдээлэл солилцлоо.
Powered by Froala Editor