2021-02-24

“КОВИД-19”-ИЙН ЭСРЭГ ВАКЦИНЖУУЛАЛТАД ИРГЭДИЙГ ХАМРУУЛАХ БЭЛТГЭЛ АЖИЛ ХАНГАГДЛАА
Монгол улсын Засгийн газраас 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн иргэдийг үе шаттайгаар “Ковид-19”-ийн эсрэг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөсөн. 
Энэ дагуу өнөөдөр /2021.02.23/ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ард иргэдээ уриалж “Ковид-19”-ийн эсрэг вакцины эхний тунг хийлгэсэн юм. 
Харин орон нутгуудад тараах вакцины хуваарилалтыг ЭМЯ, ХӨСҮТ-өөс хийж байгаа талаар аймгийн ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл ярьж байна. 
Өнөөдөр /2021.02.23/ Аймгийн Онцгой комиссын орлогч дарга С.Пүрэвсамдангаар ахлуулсан ажлын хэсэг вакцин хүлээн авах, тээвэрлэх, хадгалах байр, тоног төхөөрөмжийн бэлтгэл, бэлэн байдлыг газар дээр нь шалгалаа. 
Манай аймагт “Ковид-19”-ийн вакциныг байнгын 10, түр 15 цэгээр дамжуулан хийх бөгөөд явуулын 4 багт 32 эрүүл мэндийн байгууллагын ажилтан албан хаагч ажиллахаар төлөвлөн бэлтгэл бэлэн байдлаа бүрэн хангажээ.
Powered by Froala Editor
