• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • MN
  • EN
  • Бидний тухай
    • Даргын мэндчилгээ
    • Паркийн танилцуулга
    • Паркийн зорилго, зорилтууд
    • Паркийн тодорхойлолт
    • Баримтлах зарчим
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Паркийн нийгэм, эдийн засгийн ач холбогдол
    • Гадаад орнуудад ҮТП байгуулсан туршлага
  • Паркийн нэгж
    • Паркийн нэгж гэж юу вэ
    • Паркийн нэгжид тавигдах шаардлага
    • Паркийн нэгжүүдтэй хамтран ажиллах чиглэл
    • Хөрөнгө оруулагч болон Паркийн нэгжийн давуу талууд
  • Мэдээ
  • Хууль, эрх зүй
    • Улсын бүртгэлийн гэрчилгээ
    • Паркийн нэгжид төрөөс үзүүлэх хөнгөлөлт
    • Хууль эрх зүй, бодлогын баримт бичгүүд
    • Паркийн хууль
      • Монгол улсын Үндсэн хууль
      • Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль
      • Хөрөнгө оруулалтын тухай хууль
      • Инновацийн тухай хууль
      • Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль
      • Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль
      • Хот байгуулалтын тухай хууль
      • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль
      • Газрын тухай хууль
      • Газрын төлбөрийн тухай хууль
      • Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль
      • МУ-ын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц...
      • ҮТП байгуулж, хөгжүүлэх үндсэн чиглэл
      • ҮТП-ийн үйл ажиллагаа эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих тухай
      • Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал
      • Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө
      • Нийслэлийн бүсийн хөгжлийн цогц бодлого
      • Паркийн хөгжлийн төлөвлөгөө
      • Аудитын тухай хууль
      • Архивын тухай хууль
      • Байгууллагын нууцын тухай хууль
      • Гүйцэтгэх ажлын тухай хууль
      • Жолоочийн даатгалын тухай хууль
      • Иргэний тухай хууль
      • Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль
      • Төсвийн тухай хууль
      • Монгол улсын 2018 оны төсвийн тухай
      • Нийгмийн даатгалын тухай хууль
      • Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай
      • Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль
      • Татварын ерөнхий хууль
      • Төрийн албаны тухай хууль
      • Хог хаягдлын тухай хууль
      • Хөдөлмөрийн тухай хууль
      • Цахим гарын үсгийн тухай хууль
      • Шилэн дансны тухай хууль
      • Эрүүл ахуйн тухай хууль
      • Зөрчлийн тухай хууль
      • Шинжлэх ухаан технологийн тухай хууль
      • Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоол
      • Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоол
      • Засгийн газрын 2019 оны 59 дүгээр тогтоол
      • Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоол
      • Засгийн газрын 2019 оны 37 дугаар тогтоол
      • Засгийн газрын 2019 оны 38 дугаар тогтоол
      • Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнуудын иргэдтэй хийх уулзалтыг з
  • Газар ашиглалт, Төлөвлөлт
    • Газрын зураг
  • ил тод
    • Байгууллагын төлөвлөгөө, биелэлт
      • Байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт
      • Үндсэн чиглэлийн биелэлт
      • Үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт
      • төрийн албан хэрэг хөтлөлт
    • Байгууллагын тайлан
      • Байгууллагын тайлан
    • Байгууллагын гэрээ хэлэлцээр
      • Ажил гүйцэтгэх гэрээ
      • Ажлын байр түрээслэх гэрээ
    • Аудитын үнэлгээ
      • 2019
      • 2020
    • Гадаад томилолтын талаархи мэдээлэл
      • Гадаад томилолтоор ажилласан 2020 он
    • Гадаад томилолтын тайлан
      • Гадаад томилотын тайлан 2018 он
      • Гадаад томилотын тайлан 2019 он
      • Гадаад томилотын тайлан 2020 он
    • Улсын төсвийн хөрөнгө, гадаадын зээл тусламж
    • Хөрөнгө оруулалтын дэлгэрэнгүй мэдээлэл
      • Хөрөнгө оруулалтын мэдээлэл 2017 oн
      • Хөрөнгө оруулалтын мэдээлэл 2018 oн
      • Хөрөнгө оруулалтын мэдээлэл 2019 oн
      • Хөрөнгө оруулалтын мэдээлэл 2020 oн
    • Албан бичгийн шийдвэрлэлтийн мэдээ
      • Албан бичгийн шийдвэрлэлтийн мэдээ
      • 2020
    • Байгууллагын дүрэм, журам
      • Ажил дүгнэх журам батлах тухай
      • Хөдөлмөрийн дотоод журам батлах тухай
      • Байгууллагын дүрэм
      • Тушаал
    • ИТХ-ын тогтоол
      • ИТХ-ын тогтоол
    • Бусад
      • төрийн албан хаагчийн анкет
  • Хүний нөөц
    • Ажилтнуудын товч мэдээлэл
    • Паркийн захиргааны бүтэц, зохион байгуулалт
      • 2017 ОНЫ AЛБАН ХААГЧДЫН АЖЛЫН БИЕЛЭЛТ
      • 2018 ОНЫ AЛБАН ХААГЧДЫН АЖЛЫН БИЕЛЭЛТ
      • 2019 он Албан хаагчдын ажлын биелэлт
  • Хөгжлийн бодлого
    • Стратеги төлөвлөгөө
  • Шилэн данс
    • Төсвийн гүйцэтгэл
    • Хөрөнгө оруулалт, тендер, худалдан авалт
    • Бусад
Гадаад орнуудад ҮТП байгуулсан туршлага

Түүх. Үйлдвэрлэлийн паркийн хөгжлийн тухай авч үзвэл эхний үе нь 1970-аад оноос улбаатай бөгөөд тухайн үеийн үйлдвэрлэлийн паркийг төрийн удирдлаган дор засгийн газрын харъяа байгууллага удирдаж байв. Өнөө үеийн парктай харьцуулахад маш энгийн хийцтэй, агуулах, үйлдвэр, байр талбай зэргээс бүрддэг байжээ. Удаах үе нь 1970 оны сүүл 1980-аад оны эхэнд хамаарагдах бөгөөд энэ үеэс паркууд шинжлэх ухаан, технологи, бизнест илүү ихээр анхаарал хандуулах болсон гэдэг. Тэгвэл 1990-ээд оноос паркийн барилга байгууламж, орон зайг  илүүтэй уян хатан ашиглах болж төрийн өмчийн болон хувийн компаниуд түншилж ажиллах болсны дээр төрөл бүрийн дагалдах үйлчилгээ өргөн нэвтэрч эхэлжээ. Харин 1990 оны сүүл үеэс өнөөгийн үйлдвэрлэл, технологийн паркийн хэв шинж илүү тодорч зөвхөн шинэ дэвшилтэт технологи бүхий үйлдвэр төдийгүй тэнд ажиллагсдын амьдарч ажиллах тав тухтай орчинг бүрдүүлж тохилог орон сууц, эмнэлэг, дэлгүүр, сургууль зэрэг төрөл бүрийн үйлчилгээ төвлөрүүлэн хөгжүүлдэг болсон байна. Үүний зэрэгцээ хувийн өмчит компаниуд паркийг хөгжүүлж  эзэмшиж удирдан ажиллуулах болжээ. Харин дараагийн буюу 2000 оны үеэс эхлэн мэдлэгт суурилсан эдийн засгийг байгуулахтай холбогдуулан нэг талаас шинжлэх ухаан, инновацид төвлөрсөн, нөгөө талаас хүн амьдрах таатай сайхан орчин болон байгаль орчинд халгүй эко-паркийн хэлбэр зонхилох болжээ.

Паркийн хөгжлийн явц

Он

Төвлөрөл

Удирдлага

1970-аад оны эхэн үе

Үйлдвэрлэл

Төр, засгийн газрын харъяа байгууллага

1970 -1980

Үйлдвэрлэл + бизнес + техник технологи

Төрийн өмчийн болон хувийн компаниуд

1990-ээд он эхэн үе

Үйлдвэрлэл + бизнес + техник технологийн ололт амжилт + үйлчилгээ

Төрийн өмчийн болон хувийн компаниуд+ судалгааны байгууллага

1990-ээд оны сүүл үе

Шинэ дэвшилтэт технологи + шинжлэх ухаан, R&D + үйлчилгээ , тав тухтай амьдрах орчин

Төрийн өмчийн болон хувийн компаниуд+ судалгааны байгууллага, их сургууль + хөрөнгө оруулагчид

2000-аад оны үе

Шинжлэх ухаан + инноваци + үйлчилгээ, тав тухтай амьдрах орчин + ногоон байгаль

Төрийн өмчийн болон хувийн компаниуд+ судалгааны байгууллага, их сургууль + хөрөнгө оруулагчид

 

Олон улсад Үйлдвэрлэл, технологийн парк байгуулсан туршлага

Олон орны туршлагаас үзвэл дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, шинэ үйлдвэрлэл, менежмент нэвтрүүлэх, бүтээн байгуулалтанд гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор болон зарим тохиолдолд байгаль орчны шаардлагаар үйлдвэрүүдийг том хотуудаасаа орон нутагт шилжүүлэн, бүсчилсэн хөгжил, ажил эрхлэлт, дэд бүтэц, нийгмийн асуудлыг давхар шийдвэрлэх зорилгоор үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулдаг байна. Үйлдвэрлэл, технологийн парк байгуулагдсанаартөвлөрөл үүсч дэд бүтцийн нэгдсэн хангамжинд орж, цэвэрлэх байгууламж, бүтээгдэхүүний чанарын хяналтын лаборатори, харуул хамгаалалт г.м нийтлэг хэрэгцээнд зарцуулах зардал ихэд хэмнэгддэг. 

Олон улсын байгууллагуудын гаргасан зөвлөмжөөс үзэхэд үйлдвэрлэл, технологийн парк амжилттай байх эсэх нь паркийн байршлыг макро эдийн засгийн бодлогын хүрээнд дэд бүтцийн байдал, цаашдын хөгжлийн төлөвтэй уялдуулан зөв үнэлэн сонгох, паркийн үйл ажиллагааны менежмент, хүн амын төвлөрөл үүсгэх, төр засгийн үйлчилгээ, хяналт, зохицуулалт зарчим хэр шударга байх зэргээс шалтгаалдаг ажээ. Мөн ҮТП-ийн төрөлжилт, үйлдвэрийн онцлогоос хамааран хууль эрх зүйн орчин, татвар, хөрөнгө оруулалт болон бусад хөнгөлөлт, чөлөөлөлт харилцан адилгүй байдаг байна.

Дэлхийн зарим улс орнуудын үйлдвэрлэлийн паркийн судалгаа

№

Онцлог, шинж чанар

БНХАУ

БНСУ

Тайвань улс

Румын улс

Индонез улс

1

Паркийн хэлбэр

  • Шинжлэх ухаан, технологийн парк
  • Шинжлэх ухаанд суурилсан аж үйлдвэрлэлийн парк
  • Шинжлэх ухаанд суурилсан аж үйлдвэрлэлийн парк
  • Үйлдвэрлэл, технологийн парк
  • Үйлдвэр

лэл, технологийн парк

2

Парк байгуул-сан

зорилго

  • Аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх
  • Өндөр технологи нэвтрүүлэх
  • Өндөр технологитой үйлдвэрлэлийг хөгжүүлэх
  • Экспортын үйлдвэрлэлийг хөгжүүлэх
  • Нутгийн хойд болон өмнөд хэсгийн эдийн засгийн бүс нутгийг тэнцвэртэй хөгжүүлэх
  • Шинжлэх ухаан технологийг хөгжүүлэх
  • Экспортыг нэмэгдүүлэх
  • Зах зээлд өрсөлдөх чадвартай үйлдвэрлэлийг хөгжүүлэх

3

Үйлдвэр-лэлийн чиглэл

  • Өндөр технологи бүхий аж үйлдвэрлэлийн болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх
  • Мэдээллийн технологи
  • Холбооны тоног төхөөрөмж
  • Цахилгаан бараа
  • Биотехнологи
  • Хагас дамжуулагч
  • Компьютер, харилцаа холбооны тоног төхөөрөмж
  • Биотехнологи
  • Шинжлэх ухааны судалгаа хийх
  • Технологи хөгжүүлэх
  • Хими, эмийн бэлдмэл
  • Цахилгаан бараа
  • Хүнсний бүтээгдэ
  •  
  • Мод боловсруу
  •  

4

Байршилд тавигдах шаардлага

  • Хүн ам олноор суурьшсан
  • Дэд бүтэц хөгжсөн
  • Далайд гарцтай
  • Шинжлэх ухааны байгууллагыг түшиглэсэн байх
  • Хурдны замтай холбогдсон байх
  • Нисэх онгоцны буудлын ойролцоо байх
  • Үндэсний хурдны ба Европын замтай холбогдсон байх
  • Нисэх онгоцны буудалд ойр
  • Далайн боомтод ойр

5

АҮП-ийн  компанид тавигдах шаардлага

  • Өндөр мэргэжлийн боловсон хүчинтэй байх
  • Байгаль орчныг хамгаалахад түлхүү анхаарах
  • Бүтээгдэхүүнээ олон улсын стандартын шаардлагад нийцүүлсэн байх
  • Шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний байгууллагууд

тай нягт хамтран ажилладаг байх

  • АҮП-д үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авч гэрээ байгуулсан байх
  • Дэлхийн зах зээлд экспорт
  •  
  • Өрсөлдөх чадвартай бүтээгдэ

хүүн үйлдвэр

лэх

6

Засгийн газрын дэмжлэг

  • Төрөөс судалгаа шинжилгээнд зарцуулж байгаа нийт зардлын 2/5 – ийг паркийг хөгжүүлэхэд зориулж байгаа
  • Төрөөс жил бүр тэргүүний технологитой бүтээгдэхүүн шалгаруулж, шалгарсан ком-панид буцалтгүй тусламж үзүүлдэг.
  • Засгийн газраас АҮП- ийг хөгжүүлэхэд жил бүр ихээхэн хөрөнгө оруулалт хийдэг.
  • Орлогын албан татвараас чөлөөлдөг
  • Газрыг хөнгөлөлттэй тарифаар түрээслэ
  •  
 

АНУ-ын ҮТП-ийн туршлагаас

Стэнфордын Их сургуулийн дэргэд 1960-иад оны эхээр анхны шинжлэх ухаан, үйлдвэрлэл, технологийн парк байгуулагдсан түүхтэй. Тус сургууль зэргэлдээх хоосон талбайгаа жижиг пүүсүүдэд түрээсэлж тэдгээр нь их сургуультай хамтран ажиллах болсноор ҮТП-ийн эхлэл тавигдсан бөгөөд улмаар 1960 оны сүүл 1970 оны эхэн үеэс аж үйлдвэрийн паркийг албан ёсоор анх байгуулж эхэлсэн байна. Улмаар АНУ-д 1980 оноос ҮТП олноор үүссэн бөгөөд эдгээрийн 30% буюу 160 нь АНУ-д ажиллаж байна.

Өнөөдөр АНУ-ын аж үйлдвэрийн паркийн хөгжлийг дэлхийн дахинаа сонгодог загварт тооцдог. Америкийн муж тус бүрт олон тооны аж үйлдвэрийн паркууд ажиллаж, бараг бүх чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар ирсэн.

 “Иова” парк

АНУ-ын үйлдвэрлэл, технологийн “Иова” парк нь 147 гаруй корпорацитай бөгөөд түүний  үйлдвэрлэл, цех тасаг, технологи, бизнесийн төвд нийт 4300 байнгын ажиллагсад ажиллаж байна. Тус парк Ховкий их сургуулийн дэмжлэгтэйгээр шинээр бизнес эхлэх болон бизнесийнхээ цар хүрээг өргөжүүлэхээр зорьж буй паркад харьяалагдах компанийн ажиллагсдад зориулан  сургалтын хөтөлбөр хэрэгжүүлдэг байна.

Иова паркад үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжид Засгийн газраас дараахь хэд хэдэн санхүүгийн урамшуулал үзүүлдэг байна. Үүнд:

  • Газрын урамшуулал;
  • Татварын урамшуулал;
  • Зарим зээл тусламжийн урамшуулал;
  • Татварын хөнгөлөлт ба чөлөөлөлт:
    • Эхний жил орлогын албан татварт 75%-ийн хөнгөлөлт үзүүлнэ.
    • Үл хөдлөх хөрөнгийн татвараас 5 жил чөлөөлнө.
    • Гадаад улсад борлуулалт хийсэн бол борлуулалтын орлогод улсын орлогын татвар төлөхгүй.
    • Иовад борлуулсан орлогоос татвар ногдох орлогыг тооцохдоо компанийн орлогын татварт 50%-ийн чөлөөлөлт эдэлнэ.

ХБНГУ-ын ҮТП-ийн туршлагаас

“Regensburg” АҮ-ийн парк

Паркийн хөгжлийн түүх: 1979 онд Richtberg Vermogensverwaltung ямар ч хөгжлийн төлөвлөгөө байхгүй хуучин аж үйлдвэрийн 22 га талбайг эзэмшилдээ авсан байна. Хотын төв хэсэг галт тэрэг, төв замтай холбогдоход бэлэн байв. Тус газрыг хөгжүүлэх төлөвлөгөөг ямар нэгэн хотын захиргааны шахалт шаардлагагүйгээр боловсруулсан ба төлөвлөгөөнд паркийн ногоон байгууламжийг хамгийн багадаа 15% байхаар тусгажээ. Учир нь Richtberg Vermogensverwaltung нь үзэсгэлэнт байгаль гэдэг бол паркийн үнэ цэнийг өсгөх чухал хүчин зүйл гэж үзсэн бөгөөд Бизнесийн паркийг удаан хугацаагаар үнэ цэнэтэй байлгахын тулд газрын төлөвлөлт, дизайныг онцгойлон авч үзжээ. Бүс нутгийн онцлогийг сайн мэддэг архитекторууд барилгын дизайныг гаргаж цэцэрлэгийг хадгалж үлдэхийн тулд гадаад талбайн дизайныг гаргахад орчны төлөвлөгчийг хөлслөн ажиллуулсан байна. Ингэснээр бүх барилга байгууламж өнөөгийн түрээслэгчдийн хүсэлд нийцэхээр загвар дизайнтай болж чадсан. 1981 оноос талбай түрээслүүлж эхэлсэн ба энэхүү үйл ажиллагааг паркийн менежментийн болон лизингийн баг хариуцан ажиллаж байв.

Паркийн дэд бүтэц: Паркийн эзэмшигч нь паркийн бүхий л авто зам, цахилгаан, усны шугам хоолой, газ, харилцаа холбоо зэрэг дэд бүтцийг бий болгосон бөгөөд эдгээрийг хувийн эзэмшилд байлгасаар байна.

Паркад байгуулагдах үйлдвэрлэлийн бүсүүд
  • Хүнд үйлдвэрлэлийн бүс
  • Хөнгөн үйлдвэрлэлийн бүс
  • сургалт, эрдэм шинжилгээ, жижиг дунд үйлдвэрийн бүс

70377971

darkhanitp@gmail.com

Байршил: Монгол улс, Дархан-Уул аймаг, Дархан хот, DBS телевиз 301 тоот


© Дархан Үйлдвэрлэл Технологийн Парк.
Facebook Messenger