Дархан Үйлдвэрлэл Технологийн Парк ОНӨААТҮГ-ийн цахим хаягаар саатан тухалж буй та бүгдийн амгаланг айлтган мэндчилье.
Бид өнгөрсөнд 9 жилийн түүхийг эвхэж удахгүй 10 дахь жилтэйгээ учран золгох гэж байна. 10 жилийнхээ ойн баярт бэлэг барин дэвшилт бий болгохоор хичээн ажиллаж байгаагаа дуулгахад таатай байна.
Үйлдвэрлэл технологийн парк бол олон улсын дэвшилтэт технологийг нутагшуулах, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн цогц шийдэл юм.
Үйлдвэрлэл технологийн парк бол монгол хүний өндөр ур чадвар, тэсвэр хатуужил, хөдөлмөрлөх хүсэл эрмэлзлийг үнэлэх тогтолцоог бий болгох менежмент юм.
Үйлдвэрлэл технологийн парк бол монгол орны түүхий эдийн нөөцийг өртөг нэмэх, импортыг орлох, экспортын эцсийн бүтээгдэхүүн болгох кластерын бүтэцтэй өндөр технологи юм.
2020 онд өнгөрсөн хугацааныхаа ололт амжилтуудыг бататгах, шинэчлэн сайжруулах, дотоод нөөц бололцоогоо нэмэгдүүлэх, цэгцлэхийн төлөөх шинэ үйл ажиллагаа байх болно.
Улсын нийгэм, эдийн засгийн төлөв хүндрэлтэй энэ цаг үе бидэнд хөрөнгө санхүүгийн бэрхшээл учруулж байгаа. Гэвч мөнгөгүйгээр бас хийж болох боломжууд байдгийг эрэлхийлж байна.
Төр хувийн хэвшлийн түншлэл, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн харилцан уялдаатай хамтын ажиллагаа, төсөв хөрөнгийн оновчтой хуваарилалт, үйлдвэрлэгчид, хөрөнгө оруулагчдынхаа дэмжлэг оролцоотойгоор хөгжил дэвшлийг хамтдаа бий болгохдоо итгэлтэй байна.
Эрхэм та манай цахим мэдээлэлтэй тогтмол танилцаж, санал хүсэлтээ илэрхийлж, хөгжлийн төлөө хамтран ажиллахыг уриалж байна. Танд болон танай гэр бүлд, танай хамт олонд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
     Хүндэтгэсэн: 
            Дархан Үйлдвэрлэл Технологийн Паркийн гүйцэтгэх захирал Х. Отгонбаяр
